Download PDFOpen PDF in browser
EN
The title and the abstract of this preprint are also available in English

Сургуулийн Өмнөх Боловсролын Үйлчилгээний Зарим Асуудалд (24 Цагийн Цэцэрлэгийн Жишээн Дээр)

EasyChair Preprint no. 5027

8 pagesDate: February 25, 2021

Abstract

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн эрхийг хамгаалалтанд авсан чухал баримт бичиг юм. Конвенцийн заалтууд нь хүүхэд бүр эрхээ эдлэх, хэрэгжүүлэхэд таатай хууль эрх зүйн орчин, институци, нийгэм эдийн засгийн нөхцөлийг бий болгохыг шаарддаг. Монгол Улс нь 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах, үүрэг хүлээсэн анхдагч 10 орны нэг болсон бөгөөд конвенцийн заалт, зарчмуудыг үндэснийхээ хууль тогтоомжуудад бүрэн тусган хууль эрх зүйн үр нөлөөг үндэсний хэмжээнд ханган хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн билээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасны дагуу Монгол улс нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа эцэг эх, гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хүүхдийг хор уршиг, сөрөг үзэгдлээс хамгаалах, гэр бүлийн хайр халамж, асаргаа сувилгаа авах боломжгүй хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод 2-5 насны 1,962 хүүхэд 24 цагийн 15 цэцэрлэгт хамрагдаж байна. Эдгээр хүүхдүүдийн 24 хувь нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, 18 хувь нь эцэг эх нь ажилгүй, 57 хувь нь эцэг эх нь ээлжийн ажилтай гэр бүлд амьдарч байна. 24 цагийн цэцэрлэгүүд нь сургуулийн өмнөх боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж санхүүжилт, хөрөнгө оруулалт авч байна. Гэхдээ 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний онцлог байдлыг тусгасан үйлчилгээний стандарт, дүрэм журам, санхүүжилт, бодлого үгүйлэгдсээр байна. СӨББ-ын төсөв, санхүүжилтийн үр өгөөжийг нарийвчлан тооцоолж 24 цагийн цэцэрлэгийн хөгжил, зорилтот түвшин, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдтэй уялдуулж, удирдах арга механизмыг бий болгох хэрэгцээ, шаардлага байна. Энд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 24 цагийн үйлчилгээтэй 14 цэцэрлэгийн багшлах хүний нөөцийн мэргэшил, СӨБ-ын салбарын болон 24 цагийн цэцэрлэгийн төсвийн бүрдүүлэлт, хуваарилалт зэрэг тулгамдаж буй асуудлуудын зарим үр дүнг танилцууллаа.

Keyphrases: 24 цагийн цэцэрлэг, бүлгийн болон туслах багшийн бэлтгэлжилт, төсвийн хүрэлцээ

BibTeX entry
BibTeX does not have the right entry for preprints. This is a hack for producing the correct reference:
@Booklet{EasyChair:5027,
  author = {S Battsetseg and G Batjargal and M Nyamdorj and Kh Ulziitungalag and T Tsendsuren},
  title = {Сургуулийн Өмнөх Боловсролын Үйлчилгээний Зарим Асуудалд (24 Цагийн Цэцэрлэгийн Жишээн Дээр)},
  howpublished = {EasyChair Preprint no. 5027},

  year = {EasyChair, 2021}}
Download PDFOpen PDF in browser